Багшийн ёсзүй

багш

2012 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Aagii
,Кредит олгох төрөлжсөн сургалтын тухай Кредит олгох төрөлжсөн сургалтын зорилго нь багш, удирдах ажилтны тусгай хэрэгцээнд чиглэсэн, тэдний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааны аль нэгтэй нь, эсвэл өөрт нь хамаарах шинжлэх ухаантай холбоотой тодорхой чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ төрлийн сургалт нь мэдээлэл, мэдлэг олгох төдий бус, багшлахуйн тодорхой үйлийн баримжааг таних, эзэмших, үнэлж хөгжүүлэх эзэмшихүйн бүх үе шатыг агуулсан сургалт юм Өөрөөр хэлбэл, товлосон хугацаанд товлосон агуулгаар, кредитээр хэмжигдэх товлосон чадварыг эзэмшүүлэх зорилготой. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 72 дугаар тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам"-ын 5.2-т заасны дагуу кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрт хийсэн мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Сайдын тушаалаар сургалт явагдах сургалтын хөтөлбөрүүд зөвшөөрөгдөж, холбогдох байгууллагууд зохион байгуулдаг. "Сургалтын хөтөлбөр зөвшөөрөх тухай" Сайдын жил бүрийн тушаалыг яамны вебсайтад байрлуулдаг. Сургууль багш нар сайдын тушаалаар зөвшөөрөгдсөн мэргэжил дээшлүүлэх кредиттэй төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг яамны вебсайтаас болон энэхүү цэснээс сонгож, сургалтад хамрагдах боломжтой Кредиттэй төрөлжсөн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн агуулгыг дүүргэсэн багшид улсын нэгдсэн бүртгэлтэй яамнаас баталсан загвар бүхий гэрчилгээ олгодог. Тухайн оны 5 сард сургуулийн, 10 дугаар сард аймаг, нийслэлийн, 12 сард яамны шийдвэрүүд гарч, багшид мэргэжлийн зэрэг олгоход тооцох кредит цагийг тодорхойлдог. Ийнхүү сургууль, багш нарын тусгай хэрэгцээнд суурилан тэднийг чадваржуулан кредит олгох төрөлжсөн сургалтын үйлчилгээ дээрх журмын дагуу төлөвшиж эхлэж байна. Кредиттэй төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг мэргэжлийн шинжээчдийн магадлан шинжилгээний үнэлгээ дүгнэлтийг үндэслэн олгож, ирүүлсэн бүх хөтөлбөрүүдэд тайлбар, зөвлөгөө өгүүлж байгаа нь кредит олгох төдийгүй бусад төрлийн сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаа сайжирах, багш нарын эрх ашгийг хамгаалах, тэдний ур чадварын хөгжилд бодит ахиц гарахад нь эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ КРЕДИТТЭЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР № Байгууллагын нэр № Хөтөлбөрийн нэр Холбоо барих утас 1 МУБИС, Багшийн сургууль 1 Англи хэл дидактик 321574 311547 2 Мэдээлэл зүй дидактик 3 6-12 насны хүүхдийн сурах арга барилыг дэмжих арга зүй 2 МУБИС, Боловсрол судлалын сургууль 4 Хичээлийн шинэчлэлийн зарим асуудал 70120013 5 Хүний хөгжил - багш 3 МУБИС, Монгол судлалын сургууль 6 Монгол хэл, уран зохиолын боловсролын агуулга, арга зүйн хөгжил 323687

Ёс зүй

2012 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Aagii
   Их дээд сургуулийн багш нарын хувьд оюутнаа хүндлэх, чанартай сургалт заах оюутан бидэнд хэрхэн үйлчлэх талаар багшийн ёс зүйн дүрэмд заасан байдаг иймээс оюутан бид бүхэн бидэнтэй хамгийн ойр байдаг багш нарынхаа ёс зүйн дүрмийг байнга санаж байх үүрэгтэй. Нэг. Нийтлэг зүйл 1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагааг дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. 2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно. 3. Дээд боловсролын байгууллага энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээнээс гадна байгууллага онцлогтой холбоотой ёс зүйн хэм хэмжээг нэмж тогтоож болно. Хоёр. Дүрмийн нэр томъёо 4. Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.“ Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 4.2. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж багшийн мэрэгжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ. 4.3. Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэрэгжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 4.4. Сургалтын эрх чөлөө гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ. Гурав. Багшийн мэргэжлийн эрх 5. Дээд боловсролын байгууллага нь багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй. 6. Дээд боловсролын байгууллага дүрмээр багшийн сургалтын эрх чөлөөг хангана. 7. Багш нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан дагуу доорх эрхээр хангагдана: 7.1. Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох. 7.2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт аргыг хэрэглэх 7.3. Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох хэрэглэх 7.4. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх 7.5. Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах Дөрөв.Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ 8. Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана.Багш суралцагчид хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ. 9. Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд 9.1. Багшлах үүргээ биелүүлэхгүй байх: 9.1.1. Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх. 9.1.2. Хичээлд холбогдолтой материалыг сургалтад ихээр ашиглах 9.1.3. Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих: 9.1.4. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухай хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх; 9.1.5. Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах. 9.2. Суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах 9.3. Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах. 9.4. Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах. Б. Багш мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ 10. Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг, боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжуурлахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ. 11. Ёс зүйн зохисгүй хэлбэр 11.1. Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих. В. Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ 12. Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд санаачилгатай, шударгаар биелүүлэх ёстой. Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүр мөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна. 13. Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд: 13.1. Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах 13.2. Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах 13.3. Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд буй бодлогыг зөрчих 13.4. Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих 13.5. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх 13.6. Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах. Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ 14. Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шилжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургаалийн үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдох эрх, үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана. 15. Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд: 15.1. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх. 15.2. Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих 15.3. Бусад багшийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах. Тав. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх 16. Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиололд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ. 17. Дээд боловсролын сургалтын байгууллага бүр Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн баталгаажуулсан багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхэд мөрдөх тусгай журамтай байна. 18. Мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн багшид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой заалтын байгууллагын дотоод журамд тусгасан байна. 19. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургалтын байгууллагын холбогдох нэгж судлан, санал боловсруулна. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид шийтгэл ногдуулах асуудлыг судлан санал боловсруулах чиг үүрэг бүхий бие даасан зөвлөлүүдийг сургалтын байгууллага байгуулж болно. 20. Энэхүү дүрмийн 17 дугаар заалт дахь журамд дараах зүйлийг заавал тусгана: - Сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг судлан санал болоовсруулах этгээд - Зөвлөл байгуулах бол түүнийг байгуулах журам, зөвлөлийн гишүүдийн тоо бүрэн эрхийн хугацаа - Багшийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авах - Ёс зүйн хэргийн нотолгоо, баримтыг шинжлэн судлах, сахилгын шийтгэл оногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтоох - Хэрэг үүсгэгч багшийн эрх, үүрэг - Сахилгын шийтгэлийн төрөл, шийтгэлгүйд тооцох болон хөөн хэлэлцэх хугацааг хууль тогтоомжид нийцүүлэн тусгах - Сахилгын шийтгэл оногдуулах үйл ажиллагаанд сургуулийн захирлын оролцоо - Сахилгын шийтгэл оногдууулсан шийдвэрт гомдол гаргах, гомдлоор сахилгын хэргийг хянан шийдвэрлэх.